2015-01-25 Биткойн үнэгүй тараадаг сайтаас орлого олох боломж
Биткойн үнэгүй тараадаг маш олон вэб сайт ажилладаг бөгөөд цаашид танд хамгийн ашигтай вэб сайтуудаас танилцуулах болно. Нэг. Цаг тутам капча оруулснаар автоматаар биткойн хуримтлуулдаг хамгийн нэрд гарсан, найдвартай нь http://freebitco.in/?r=1042820 бөгөөд капча оруулах үед тохиолдлын байдлаар сонгогдсон тоонд харгалзах биткойныг цуглуулах юм. Энэ сайт нь РС унтраах, сайтаас гарсан байх үед ч ялгаагүй автоматаар биткойн хуримтлуулдагаараа сайн талтай юм. Бүртгүүлэхийн тулд http://freebitco.in/?r=1042820 холбоосоор орж гарч ирэх цонхонд байх ногоон өнгөтэй “NEW USER ?” товчийг дарна. Гарч ирэх цонхны байх шар дэвсгэр дээрх “Your Bitcoin Adress/Email Address” талбарт https://blockchain.info/ сайтад бүртгүүлж авсан цахим түрийвчний дугаараа оруулна. /Өмнөх нийтлэлд данс хэрхэн нээх талаар заавар өгсөн байгаа тул уншина уу/. Дараагийн нүдэнд харгалзуулан нууц үг /өөрөө зохиож бичнэ/, э-мэйл хаягаа оруулсны дараа капча оруулаад "SIGN UP" гэсэн товчийг дарж нэвтэрч орно. /Бүртгүүлэхдээ бичсэн өгөгдлүүдээ тэмдэглэж авч хадгалаарай/. Ингээд каптчийг оруулаад ROLL товчийг дарахад тохиолдлын байдлаар сонгогдож хүснэгтэнд харуулсны дагуу биткойн орж эхэлнэ. Биткойн 0.00000999 BTC-0.99999998 BTC хүртэл сонгогдож болно. Их хэмжээтэй рүүгээ сонгогдох магадлал багасах боловч хэдий олон удаа хийнэ магадлал төдийчинээ өндөрсөнө. Баруун дээд буланд хуримтлагдсан биткойны хэмжээ харагдана. WITHDRAW BITCOINS товчинд дарж автоматаар шилжүүлэх дээр тохируулах юм бол 7 хоног бүрийн эцэст таны данс руу цуглуулсан биткойныг автоматаар шилжүүлнэ. Гэхдээ биткойны хэмжээ 0,00005480 BTC багагүй байх ёстой. Мөн биткойн цуглаад ирэхэд сайтын дээд хэсэгт MULTIPLY BTC цэснээс биткойноо тавьж их бага тоо гарах эсэхээр нь мөрийцөн тоглож болдог. Энэ талаар өөрсдөө сонирхоорой. |
Шууд холбоос
. Уншсан: 731 удаа
|
2015-01-16 Биткойн валют үнэгүй цуглуулж орлого олох боломж
| BitCoin буюу онлайн peer-to-peer валютыг юу ч үгүйгээс хэрхэн цуглуулах вэ? Үүний тулд биткойн үнэгүй тараадаг сайтуудад бүртгүүлж биткойн цуглуулах боломжтой юм. Биткойн үнэгүй тарааж байгаа маш олон вэб сайт ажилладаг бөгөөд цаашид танд хамгийн ашигтай вэб сайтуудаас танилцуулах болно. Гэхдээ эхлээд бидэнд цуглуулсан биткойноо хуримтлуулж, хадгалан цаашид бэлэн мөнгө болгох данстай болох зайлшгүй шаардлагатай юм. Түүнээс гадна таны дансны дугаар дээр дурьсан сайтуудад бүртгүүлэхэд хэрэг болно. Цуглуулсан биткойныг хуримтлуулж хадгалах 2 арга байдаг. Эдгээр нь: 1. https://blockchain.info/ сайтад бүртгүүлж цахим данс нээх; 2. Албан ёсны сайтаас программ хангамж татаж авч компьютерт суулгах. /Нилээд нүсэр ажиллагаа шаарддаг/.
Биткойн данс нээх Биткойн дансыг нээхийн тулд https://blockchain.info/ хаягаар орно. Хэрэв англи хэлнээс өөр хэл сонгохыг хүсвэл сайтын баруун дээд булангаас өөрийн мэддэг хэлийг сонгож болно. Сайтын дээд хэсэг дэх цэснээс “Wallet” товч дээр дарж орно. /Орос хэл сонгосон бол "Создать новый кошелёк"/. Гарч ирэх цонхны “Greate My Free Wallet” товч дээр дарснаар гарч ирэх цонхонд байх бүртгэлийн хуудсан дээр өөрийн э-мэйл хаяг, нууц үг, капча буюу сорилтын үг эсвэл дүрсийг оруулсны дараа таны идентификаторыг үзүүлэх болно. Эдгээрийг зайлшгүй хадгалж авах хэрэгтэй. Үүний дараагаар “Continue” товч дээр дарснаар гарч ирэх цонхонд байх таны идентификаторын дугаар бичигдсэн талбарын доод талын нүдэнд нууц үгээ бичиж цахим түрийвчиндээ нэвтрэн орно. Цахим түрийвчний талбар цонхны доод хэсэгт байх саарал дэвсгэр дээр урт дугаар байх бөгөөд энэ бол таны цахим түрийвчний дугаар юм. Энэ дугаараар та Биткоин үнэгүй тараадаг сайтуудад бүртгүүлснээр таны цуглуулсан биткойн дансанд тань орох болно. |
Шууд холбоос
. Уншсан: 551 удаа
|
2015-01-16 Биткойны хэрэглээ
| Сүүлийн жилүүдэд биткойн нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувираад байна. Анх нэг биткойн ойролцоогоор 10 доллартай тэнцэж байсан бол 2013 онд ханш нь 100 дахин өсч, 1000 доллараас давж байсан юм. Ханшны энэ өсөлт нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг урин дуудаж байжээ. Хийсвэр валют дэлхий даяар тархах нөхцөл нь эдийн засгийн хямрал байсан бөгөөд зарим улс оронд иргэдийн хадгаламжийн тодорхой хэсгийг хүчээр төвлөрүүлж байгаагаас шалтгаалан хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах үүднээс биткойныг их хэмжээгээр худалдан авч байна. Биткойн анхнаасаа иймэрхүү нөхцөл байдлыг харгалзаж үзсэн валют юм. Биткойныг өнөөдөр АНУ болон Ази, Европын орнуудад хувь хүмүүсээс эхлээд жижиг үйлчилгээний газрууд түгээмэл ашигласаар байна. Wordpress, Reddit, Baidu болон OkCupid зарим үйлчилгээндээ биткойноор тооцоо хийдэг болсон. Өнөөдрийн байдлаар ам.доллартай харьцах 1 биткойны ханш нь 215 ам.доллар байна. Биткойны анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн тэрбумтан гэсэн үг. Энэхүү ханшийн өсөлтийг шинжээчид хятадын аварга Baidu биткойныг ашиглах болсонтой холбон тайлбарлаж байгаа. 2013 онд холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, зэвсэг зэрэг хууль бус наймаа онлайнаар худалдаалдаг байсан Silk Road сайтыг хааж эзэмшигчийг нь баривчилсан юм. Учир нь уг сайт биткойноор гүйлгээ хийдэг байсан юм. Энэ нь Bitcoin-ийн сул талыг харуулж байгаа юм. Ямар нэгэн хариуцах банк, засгийн газар мэт байгууллага байхгүй учраас үүнийг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саад байхгүй гэсэн үг. Гэхдээ Bitcoin-ийн давуу тал үүнээс ч олон учраас сонирхож ашиглах энгийн иргэд болон байгууллагуудын тоо өссөөр байна. Түүх сөхвөл: Токио хотод тулааны урлагийн дамжаа ажиллуулдаг нэгэн залуу шавиасаа 1500 долларын сургалтын төлбөрийн өрөнд хийсвэр валютын талаар сайн ойлголтгүйгээр 130 нэгж хийсвэр валют авсан байсан бөгөөд энэ нь 2013 оны ханшаар нийт өртөг нь 150 мянган доллараар үнэлэгдэж байжээ. Норвегийн иргэн Кристофер Коч 5 жилийн өмнө 17 фунттай тэнцэх хэмжээний өртөг бүхий хийсвэр валют худалдаж авсан нь өнөөдөр түүнийг хуруугаа ч хөдөлгөлгүйгээр олон сая фунтын хадгаламжтай болох боломжийг олгосон байна. Английн мэдээллийн технологийн мэргэжилтэн Жэймс Ховел зөөврийн компьютер дээрээ жүржийн ундаа асгах үедээ компьютерээ дахиж хэрэглэх шаардлагагүй болсон гэж бодож байв. Хэрэв тэгсэн бол тэр компьютерийн хатуу диск дээр хадгалагдаж байсан биткойны цуглуулах программд байршсан 5 сая фунтыг хог дээр хаях байв. Ховел 2009 онд дөнгөж гараад байсан хийсвэр валютаас 7500 нэгжийг худалдаж авсан байжээ. Ийнхүү өнөөдөр интернетээр тархан сая сая хүмүүст орлого олох боломжийг бий болгож байгаа нэгэн нууцлаг валют дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм. Үүнийг уншиж байгаа танд ч бас огт хөрөнгө оруулалт хийхгүйгээр биткойнтой болох боломжийг олгож байна. |
Шууд холбоос
. Уншсан: 154 удаа
|
2015-01-16 Bitcoin гэж юу вэ?
| Биткойн /Bitcoin/ бол товчхондоо цахим мөнгө. Яг л хүнс, хувцас худалдан авах, ямар нэг үйлчилгээ аваад төлдөг төгрөг шиг л мөнгөн тэмдэгт. Өөрөөр хэлбэл биткойн ашиглан та хүссэн бүхнээ худалдан авч, хүссэн үйлчилгээгээ авч чадна. Гэхдээ төгрөгөөс ялгарах хамгийн том ялгаа нь биткойныг зохицуулдаг банк гэж байхгүй. Төгрөгийг Монгол банкнаас хэвлэн гаргаж, бусад гадаад валюттай харьцуулах ханш гэж зохицуулж байдаг бол биткойныг зохицуулах банк гэж байдаггүй. Европын Төв банк, Холбооны Нөөцийн Сан зэрэг нь евро, долларыг гаргаж, алт, мөнгө болон бусад үнэт зүйлээр ханшийг нь баталгаажуулж байдаг бол биткойнд эдгээрийн аль нь ч байхгүй. Мөн биткойн нь цахим мөнгө учир мөнгөн тэмдэгт дээр байдаг шиг серийн дугаар ч юмуу ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ гэсэн юм огт байхгүй нь ойлгомжтой. Харин биткойны цаана тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Эдгээр хийсвэр тоонууд нь цахим сүлжээ бүү хэл бодит ертөнцөд ч худалдан авалт хийх, түүнчлэн орлого олох боломжийг биткойн хэрэглэгчдэд олгож байна. Хүмүүс анх алтан зоос хэрэглэдэг байснаа авч явахад төвөгтэй, овор хэмжээ ихтэй болохоор нь түүнийг цаасан мөнгөөр орлуулж хэрэглэхээр харилцан тохиролцоонд хүрсэн шиг биткойныг хүмүүсийн хоорондын тохиролцоо, харилцан итгэлцэл, хэрэглээ үнэ цэнэтэй болгосоор байна. |
Шууд холбоос
. Уншсан: 1189 удаа
|
2015-01-16 “Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?
Та бүхэнд өнөөдрөөс эхлэн цахим ертөнцийн орчинд шинээр бий болоод байгаа төлбөрийн шинэ хэрэгсэл болох биткойн (BITCOIN) цахим валютын талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ. Биткоин нь биет бус мөнгө бөгөөд компьютерийн программ дээр тулгуурласан тусгай кодноос бүтсэн төлбөрийн хэрэгсэл юм. Биткойныг Сатоши Накомото 2008 онд анх сэдэж олон нийтэд танилцуулж, 2009 оноос нээлттэй эхтэй программ хэлбэрээр тараажээ. Хоорондоо сүлжээгээр холбогдсон олон улсын иргэдэд биткоины үнэ ханш, тоо ширхэг нь байнга секунд тутам мэдээлэгдэж хэнээс хэнд секунд тутам шилжиж байгаа нь мэдээлэгддэг. АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуаль валют гэж тодорхойлжээ. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор зах зээлийн хамгийн их үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсэж бий болоод байна. Одоогоор АНУ болон Ази, Европын олон зуун компаниуд, үйлчилгээний газрууд биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг болоод байна. |
Шууд холбоос
. Уншсан: 133 удаа
|
2015-01-12 Ямар ч зардал гаргахгүйгээр орлого олох арга
| Ямар ч зардал гаргахгүйгээр орлого олох арга. Туршаад үзээрэй. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Үүний тулд http://TheWeeklyJob.com/?id=317386 линкээр орж бүртгүүлээрэй. Бүртгүүлсний дараа та мөн адил ийм линк хаягтай болохоос гадна таны дансанд 25 доллар автоматаар орж ирнэ. Та өөрийн линк хаягаа байж болох бүхий л сувгийг ашиглан бусдад тарааснаар таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллартай болно. Таны олох орлого хамгийн багадаа нь 300 долларт хүрснээр та цалин авах эрхтэй болох юм. Цалинг сар бүрийн сүүлийн 7 хоногт шилжүүлэх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр авах боломжтой. Энэ бизнесээ хир сайн сурталчилж чадна, тэр хэмжээгээр таны линкээр бүртгүүлэгчийн тоо олон байх болно. Энэ хирээр таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа сарын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. Танд амжилт хүсье! |
Шууд холбоос
. Уншсан: 196 удаа
|
|
|
|
|
Миний тухай
Эрхэм зочид оо!
Та бүхэн интернетээс мөнгө олж амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхарга байдаг талаар зөндөө сонсож байсан байх.
Компьютерийн техник, программ хангамж, интернет сүлжээ өргөжиж хөгжил энэ чиглэл рүү явж байгаа болохоор бид үүнтэй эртхэн танилцаж яагаад үүнийг ашиглаж мөнгө олж болохгүй гэж үзээд энэхүү блогийг нээж байна.
Тавтай морилно уу?
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
Тоолуур
Миний блогийн 11247 дахь зочин та тавтай морилно уу!
© 2008
|
|