Ямар ч зардал гаргахгүйгээр орлого олох боломж

2015-01-16

“Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?

 Та бүхэнд өнөөдрөөс эхлэн цахим ертөнцийн орчинд шинээр бий болоод байгаа төлбөрийн шинэ хэрэгсэл болох биткойн (BITCOIN) цахим валютын талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Биткоин нь биет бус мөнгө бөгөөд компьютерийн программ дээр тулгуурласан тусгай кодноос бүтсэн төлбөрийн хэрэгсэл юм. Биткойныг Сатоши Накомото 2008 онд анх сэдэж олон нийтэд танилцуулж, 2009 оноос нээлттэй эхтэй программ хэлбэрээр тараажээ. Хоорондоо сүлжээгээр холбогдсон олон улсын иргэдэд биткоины үнэ ханш, тоо ширхэг нь байнга секунд тутам мэдээлэгдэж хэнээс хэнд секунд тутам шилжиж байгаа нь мэдээлэгддэг. АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуаль валют гэж тодорхойлжээ. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор зах зээлийн хамгийн их үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсэж бий болоод байна. Одоогоор АНУ болон Ази, Европын олон зуун компаниуд, үйлчилгээний газрууд биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг болоод байна.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 133 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Эрхэм зочид оо!
Та бүхэн интернетээс мөнгө олж амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхарга байдаг талаар зөндөө сонсож байсан байх.
Компьютерийн техник, программ хангамж, интернет сүлжээ өргөжиж хөгжил энэ чиглэл рүү явж байгаа болохоор бид үүнтэй эртхэн танилцаж яагаад үүнийг ашиглаж мөнгө олж болохгүй гэж үзээд энэхүү блогийг нээж байна.
Тавтай морилно уу?

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 11247 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн