| BitCoin буюу онлайн peer-to-peer валютыг юу ч үгүйгээс хэрхэн цуглуулах вэ? Үүний тулд биткойн үнэгүй тараадаг сайтуудад бүртгүүлж биткойн цуглуулах боломжтой юм. Биткойн үнэгүй тарааж байгаа маш олон вэб сайт ажилладаг бөгөөд цаашид танд хамгийн ашигтай вэб сайтуудаас танилцуулах болно. Гэхдээ эхлээд бидэнд цуглуулсан биткойноо хуримтлуулж, хадгалан цаашид бэлэн мөнгө болгох данстай болох зайлшгүй шаардлагатай юм. Түүнээс гадна таны дансны дугаар дээр дурьсан сайтуудад бүртгүүлэхэд хэрэг болно. Цуглуулсан биткойныг хуримтлуулж хадгалах 2 арга байдаг. Эдгээр нь: 1. https://blockchain.info/ сайтад бүртгүүлж цахим данс нээх; 2. Албан ёсны сайтаас программ хангамж татаж авч компьютерт суулгах. /Нилээд нүсэр ажиллагаа шаарддаг/.
Биткойн данс нээх Биткойн дансыг нээхийн тулд https://blockchain.info/ хаягаар орно. Хэрэв англи хэлнээс өөр хэл сонгохыг хүсвэл сайтын баруун дээд булангаас өөрийн мэддэг хэлийг сонгож болно. Сайтын дээд хэсэг дэх цэснээс “Wallet” товч дээр дарж орно. /Орос хэл сонгосон бол "Создать новый кошелёк"/. Гарч ирэх цонхны “Greate My Free Wallet” товч дээр дарснаар гарч ирэх цонхонд байх бүртгэлийн хуудсан дээр өөрийн э-мэйл хаяг, нууц үг, капча буюу сорилтын үг эсвэл дүрсийг оруулсны дараа таны идентификаторыг үзүүлэх болно. Эдгээрийг зайлшгүй хадгалж авах хэрэгтэй. Үүний дараагаар “Continue” товч дээр дарснаар гарч ирэх цонхонд байх таны идентификаторын дугаар бичигдсэн талбарын доод талын нүдэнд нууц үгээ бичиж цахим түрийвчиндээ нэвтрэн орно. Цахим түрийвчний талбар цонхны доод хэсэгт байх саарал дэвсгэр дээр урт дугаар байх бөгөөд энэ бол таны цахим түрийвчний дугаар юм. Энэ дугаараар та Биткоин үнэгүй тараадаг сайтуудад бүртгүүлснээр таны цуглуулсан биткойн дансанд тань орох болно.
|
2016-11-23 -