Ямар ч зардал гаргахгүйгээр орлого олох боломж

2015-01-16

Биткойны хэрэглээ

 Сүүлийн жилүүдэд биткойн нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувираад байна. Анх нэг биткойн ойролцоогоор 10 доллартай тэнцэж байсан бол 2013 онд ханш нь 100 дахин өсч, 1000 доллараас давж байсан юм. Ханшны энэ өсөлт нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг урин дуудаж байжээ.

Хийсвэр валют дэлхий даяар тархах нөхцөл нь эдийн засгийн хямрал байсан бөгөөд зарим улс оронд иргэдийн хадгаламжийн тодорхой хэсгийг хүчээр төвлөрүүлж байгаагаас шалтгаалан хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах үүднээс биткойныг их хэмжээгээр худалдан авч байна. Биткойн анхнаасаа иймэрхүү нөхцөл байдлыг харгалзаж үзсэн валют юм.

Биткойныг өнөөдөр АНУ болон Ази, Европын орнуудад хувь хүмүүсээс эхлээд жижиг үйлчилгээний газрууд түгээмэл ашигласаар байна. Wordpress, Reddit, Baidu болон OkCupid зарим үйлчилгээндээ биткойноор тооцоо хийдэг болсон. Өнөөдрийн байдлаар ам.доллартай харьцах 1 биткойны ханш нь 215 ам.доллар байна. Биткойны анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн тэрбумтан гэсэн үг. Энэхүү ханшийн өсөлтийг шинжээчид хятадын аварга Baidu биткойныг ашиглах болсонтой холбон тайлбарлаж байгаа. 2013 онд холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, зэвсэг зэрэг хууль бус наймаа онлайнаар худалдаалдаг байсан Silk Road сайтыг хааж эзэмшигчийг нь баривчилсан юм. Учир нь уг сайт биткойноор гүйлгээ хийдэг байсан юм. Энэ нь Bitcoin-ийн сул талыг харуулж байгаа юм. Ямар нэгэн хариуцах банк, засгийн газар мэт байгууллага байхгүй учраас үүнийг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саад байхгүй гэсэн үг.
Гэхдээ Bitcoin-ийн давуу тал 
үүнээс ч олон учраас сонирхож ашиглах энгийн иргэд болон байгууллагуудын тоо өссөөр байна.

Түүх сөхвөл: Токио хотод тулааны урлагийн дамжаа ажиллуулдаг нэгэн залуу  шавиасаа 1500 долларын сургалтын төлбөрийн өрөнд хийсвэр валютын талаар сайн ойлголтгүйгээр 130 нэгж хийсвэр валют авсан байсан бөгөөд энэ нь 2013 оны ханшаар нийт өртөг нь 150 мянган доллараар үнэлэгдэж байжээ. Норвегийн иргэн Кристофер Коч 5 жилийн өмнө 17 фунттай тэнцэх хэмжээний өртөг бүхий хийсвэр валют худалдаж авсан нь өнөөдөр түүнийг хуруугаа ч хөдөлгөлгүйгээр олон сая фунтын хадгаламжтай болох боломжийг олгосон байна.

Английн мэдээллийн технологийн мэргэжилтэн Жэймс Ховел зөөврийн компьютер дээрээ жүржийн ундаа асгах үедээ компьютерээ дахиж хэрэглэх шаардлагагүй болсон гэж бодож байв. Хэрэв тэгсэн бол тэр компьютерийн хатуу диск дээр хадгалагдаж байсан биткойны цуглуулах программд байршсан 5 сая фунтыг хог дээр хаях байв. Ховел 2009 онд дөнгөж гараад байсан хийсвэр валютаас 7500 нэгжийг худалдаж авсан байжээ.

Ийнхүү өнөөдөр интернетээр тархан сая сая хүмүүст орлого олох боломжийг бий болгож байгаа нэгэн нууцлаг валют дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм.

Үүнийг уншиж байгаа танд ч бас огт хөрөнгө оруулалт хийхгүйгээр биткойнтой болох боломжийг олгож байна. 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 154 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Эрхэм зочид оо!
Та бүхэн интернетээс мөнгө олж амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхарга байдаг талаар зөндөө сонсож байсан байх.
Компьютерийн техник, программ хангамж, интернет сүлжээ өргөжиж хөгжил энэ чиглэл рүү явж байгаа болохоор бид үүнтэй эртхэн танилцаж яагаад үүнийг ашиглаж мөнгө олж болохгүй гэж үзээд энэхүү блогийг нээж байна.
Тавтай морилно уу?

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 11247 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 3 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн