|
2015-01-16
Bitcoin гэж юу вэ?
| Биткойн /Bitcoin/ бол товчхондоо цахим мөнгө. Яг л хүнс, хувцас худалдан авах, ямар нэг үйлчилгээ аваад төлдөг төгрөг шиг л мөнгөн тэмдэгт. Өөрөөр хэлбэл биткойн ашиглан та хүссэн бүхнээ худалдан авч, хүссэн үйлчилгээгээ авч чадна. Гэхдээ төгрөгөөс ялгарах хамгийн том ялгаа нь биткойныг зохицуулдаг банк гэж байхгүй. Төгрөгийг Монгол банкнаас хэвлэн гаргаж, бусад гадаад валюттай харьцуулах ханш гэж зохицуулж байдаг бол биткойныг зохицуулах банк гэж байдаггүй. Европын Төв банк, Холбооны Нөөцийн Сан зэрэг нь евро, долларыг гаргаж, алт, мөнгө болон бусад үнэт зүйлээр ханшийг нь баталгаажуулж байдаг бол биткойнд эдгээрийн аль нь ч байхгүй. Мөн биткойн нь цахим мөнгө учир мөнгөн тэмдэгт дээр байдаг шиг серийн дугаар ч юмуу ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ гэсэн юм огт байхгүй нь ойлгомжтой. Харин биткойны цаана тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Эдгээр хийсвэр тоонууд нь цахим сүлжээ бүү хэл бодит ертөнцөд ч худалдан авалт хийх, түүнчлэн орлого олох боломжийг биткойн хэрэглэгчдэд олгож байна. Хүмүүс анх алтан зоос хэрэглэдэг байснаа авч явахад төвөгтэй, овор хэмжээ ихтэй болохоор нь түүнийг цаасан мөнгөөр орлуулж хэрэглэхээр харилцан тохиролцоонд хүрсэн шиг биткойныг хүмүүсийн хоорондын тохиролцоо, харилцан итгэлцэл, хэрэглээ үнэ цэнэтэй болгосоор байна.
|
| .
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1189 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
Миний тухай
Эрхэм зочид оо!
Та бүхэн интернетээс мөнгө олж амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхарга байдаг талаар зөндөө сонсож байсан байх.
Компьютерийн техник, программ хангамж, интернет сүлжээ өргөжиж хөгжил энэ чиглэл рүү явж байгаа болохоор бид үүнтэй эртхэн танилцаж яагаад үүнийг ашиглаж мөнгө олж болохгүй гэж үзээд энэхүү блогийг нээж байна.
Тавтай морилно уу?
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
Тоолуур
Миний блогийн 11247 дахь зочин та тавтай морилно уу!
© 2008
|
|